Таны өгөгдөл + Хиймэл оюун = Өрсөлдөх давуу тал
“Your AI is only as good as your data.”
Сайн өгөгдөл бол сайн хиймэл оюуны үндэс.
Өгөгдөл үнэн зөв байхаас гадна зөв зохион байгуулалттай, утга нь тодорхой, уялдаа холбоо нь ойлгомжтой байх хэрэгтэй. Бид таны өгөгдлийг ийм суурьтай болгож, хиймэл оюуныг үр дүнтэй ашиглахад тань тусална.
Өгөгдөл нэгтгэж, боловсруулахаас эхлээд хиймэл оюуны шийдэл нэвтрүүлэх хүртэлх цогц үйлчилгээг бид үзүүлдэг.
Өгөгдлийн платформ
Байгууллагын дотоод орчинд эсвэл клауд дээр бүх өгөгдлийг нэг дор төвлөрүүлэх орчин үеийн Lakehouse платформ бүтээнэ.
Өгөгдлийн инженерчлэл
Платформ руу өгөгдлийг ETL/ELT болон бодит цагийн горимоор татаж, dbt ашиглан хувиргаж, ашиглахад бэлэн болгоно.
Өгөгдлийн засаглал
Бэлэн болсон өгөгдлийн чанар, гарал үүсэл, хандалтын эрхийг хянаж, каталогоор дамжуулан найдвартай өгөгдөл бий болгоно.
Тайлан, дашбоард
Найдвартай өгөгдөл дээр дашбоард, тайлангуудыг бүтээж, бизнес хэрэглэгч бүрт анализ хийх боломжийг нээлттэй болгоно.
Хиймэл оюун, машин сургалт
Бэлдсэн өгөгдлөөр урьдчилан таамаглах загварууд сургаж, хиймэл оюуны агентуудаар давтагддаг ажлыг автоматжуулна.
Мэргэшсэн баг
Өгөгдлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн манай баг төсөл, аутсоурсинг хэлбэрээр хамтран ажиллах боломжтой.
Нэгийг сонгоод эхэл, бүтээ, хүссэнээрээ өргөжүүл
Хамгийн өндөр өгөөж өгөх нэг хэрэгцээнээс эхэлж, бодит үнэ цэнийг эхнээс нь үүсгэнэ. Цаашид танай баг платформоо бие даан удирдаж, өргөжүүлэн хөгжүүлнэ.
Хамгийн өгөөжтэй хэрэглээг сонгох
Бизнесийн зорилго, өгөгдлийн эх үүсвэрийг хамт үнэлж, хамгийн их үнэ цэн бүтээх хэрэглээ болон хэмжигдэхүйц үр дүнг тодорхойлно.
Урсгалыг эхнээс нь дуустал бүтээх
Эх өгөгдлөөс дашбоард, хиймэл оюуны шийдэл хүртэлх урсгалыг цогцоор нь загварчилж, үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.
Автоматжуулж, засаглалыг хэрэгжүүлэх
Өгөгдлийн урсгалыг автоматаар ажиллуулж, өгөгдлийг каталог үүсгэн, засаглалын системийг нэвтрүүлнэ.
Мэдлэг шилжүүлэх
Танхимын болон ажлын байрны сургалтаар бодит ажилбар дээр зэрэгцэн ажиллаж, мэдлэгийг бүрэн шилжүүлнэ.
Монгол хэлээр ажиллах бидний бүтээсэн хиймэл оюун.
Монгол хэлний хиймэл оюуны загвар, агентуудыг өөрсдийн GPU дэд бүтцэд хөгжүүлж, сургаж, ажиллуулдаг.
Нээлттэй стандарт, цогц шийдэл
- ERP ба үндсэн систем
- Өгөгдлийн сан, файл
- Үйл явдал, бүртгэл
- Цаг/өдрийн багц таталт
- Бодит цагийн CDC
- Kafka-р үйл явдлын урсгал
- Starburst / Trino
- Apache Iceberg
- Объект хадгалалт
- bronze → silver → gold
- Зохицуулалт, хуваарь
- Утга, агуулгын инженерчлэл
- BI хяналтын самбар
- ML загвар
- Хиймэл оюун ба NLQ
Бидний туршлага, бодит төслүүд
Харилцагчийн үр дүн бидний амжилт
Өдөрт нэг удаа шинэчлэгддэг өгөгдлийн урсгалыг бодит цагийн Lakehouse болгон шинэчилэв.
Тэргүүлэх үүрэн холбооны операторууд нээлттэй Lakehouse руу шилжив.
- Объект хадгалалт дээр суурилсан нээлттэй lakehouse платформ нэвтрүүлснээр өгөгдлийн тооцоолол болон хадгалалтыг салгав.
- 100+ дата модел болон олон эх сурвалжаас хийгдэх өгөгдлийн нэгтгэл, хувиргалт дээр 100% автомат тест хийдэг болов.
- Өгөгдлийг хуулбарлахаас хяналтын самбар хүртэлх бүх үе шатыг хамарсан, нэгдсэн удирдлагатай өгөгдлийн урсгал бий болгосон.
- Группийн бүх компанийг хамарсан өгөгдлийн каталог болон өгөгдлийн чанарын хяналтыг нэвтрүүлсэн.
Салбарын тэргүүлэгчид бидэнд итгэдэг.
Татварын ерөнхий газар
Гаалийн ерөнхий газар
Цагдаагийн ерөнхий газар
Сангийн яам
Боловсролын яам
Үндэсний статистикийн хороо
Үндэсний дата төв
Монголбанк
Хаан банк
Голомт банк
Татварын ерөнхий газар
Гаалийн ерөнхий газар
Цагдаагийн ерөнхий газар
Сангийн яам
Боловсролын яам
Үндэсний статистикийн хороо
Үндэсний дата төв
Монголбанк
Хаан банк
Голомт банк
Худалдаа хөгжлийн банк
Хас банк
Капитрон банк
Юнител
Мобиком
Оюу Толгой
Энержи Ресурс
Говь кашемир
Бавариа Моторс
Худалдаа хөгжлийн банк
Хас банк
Капитрон банк
Юнител
Мобиком
Оюу Толгой
Энержи Ресурс
Говь кашемир
Бавариа МоторсБид өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 10+ жилийн туршлагатай.
Oracle өгөгдлийн сан ба Exadata
Өгөгдөл нэгтгэл, BI
Их өгөгдөл ба lakehouse
Бодит цагийн өгөгдөл, каталог, чанарын хяналт
Хиймэл оюуны суурь загварууд
Олон улсын сертификаттай мэргэшсэн баг. Орчин үеийн технологи.
- 50%Өгөгдлийн аналитик ба засаглал
- 35%Өгөгдлийн инженерчлэл ба хөгжүүлэлт
- 15%Шийдэл, архитектур








Starburst
Ataccama
Dagster
Starburst
Ataccama
DagsterБид Могулын нэг хэсэг.
1997 оноос хойш IT дэд бүтэц, кибер аюулгүй байдал, сүлжээний цогц шийдэл нийлүүлж байна. Dell тэргүүтэй дэлхийн технологийн компаниудтай хамтран ажилладаг.
IT аутсорсинг, техникийн дэмжлэг болон Могул Дата Төвөөр дамжуулан клауд үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээгээ олон улсын ISO стандартын шаардлагад нийцүүлэн хүргэдэг.
Байгууллагын өгөгдлийн платформ, засаглал, бизнес аналитик болон AI агентын шийдэл хөгжүүлж, нэвтрүүлдэг. Мөн өөрийн суурь AI загваруудыг хөгжүүлдэг.
2016 оноос хойш тээвэр логистик, агуулах, түгээлт, гаалийн үйлчилгээ эрхэлж байна. Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, хүргэлтийн цогц үйлчилгээ үзүүлдэг.
Хүний нөөц, цалин, санхүүгийн бүртгэл, банкны цөм систем хөгжүүлдэг. Байгууллагын бизнес процессыг автоматжуулж, үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Үйлдвэр, барилгын автоматжуулалт, эрчим хүчний инженерийн цогц шийдэл нийлүүлдэг. Зураг төсөл, тоног төхөөрөмж, угсралт, систем интеграцчиллын үйлчилгээ үзүүлдэг.
Ухаалаг хотхон Hoome платформ болон UBParking авто зогсоолын удирдлага, төлбөр тооцооны системийг хөгжүүлж, нэвтрүүлэх үйлчилгээг эрхэлдэг.
Технологийн бараа бүтээгдэхүүнд зориулсан санхүүжилтийн үйлчилгээ үзүүлдэг. Хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжих төлбөрийн уян хатан шийдлүүдтэй.
Хиймэл оюунд таны өгөгдөл хэр бэлэн вэ?
10–15 минутанд 40 орчим богино асуултад хариулна. Манай Oyu танд эхний богино үнэлгээг гаргаж өгнө. Илүү өргөн үнэлгээ хийлгэх бол бидэнд хүсэлтээ илгээнэ үү.
Хиймэл оюуны эринд ирээдүйг хамтдаа бүтээе.
Танай байгууллага эдгээр шийдлүүдийг нэвтрүүлэхээр судалж байгаа бол бидэнтэй холбогдоорой. Бид нэг ажлын өдөрт багтаан хариулах болно.
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 6, Хаан Тауэр, 22 давхар, Улаанбаатар, Монгол